Таны бичсэн ажлын товч намтар таныг илүү цалинтай ажилд орох боломжийг бүрдүүлж болно. Эсвэл таны каръерын хөгжилд саад болж ч болно. Тиймээс та ажлын товч намтараа зөв оновчтой, сайн бичиж амжилтанд хүрэх боломжийг өөртөө нээх хэрэгтэй.
Юуны өмнө ажлын товч намтарынхаа бүтцэд анхаарал тавиарай!
Ажлын товч намтарын бүтэц нь:
Үүний дараа таны ажлын товч намтар хэр урт байвал тохиромжтойг бод. Дөнгөж сургууль төгссөн эсвэл ажилласан хугацаа бага ажилтан нэг л хуудас ажлын товч намтар бичих нь зүйтэй. 5-7 жил ажилласан, туршлагатай ажилтан хоёр хуудсыг бичвэл сайн. Гурван хуудастай байх нь ховор ба үнэхээр их туршлагатай хүмүүс л бичиж болно.
Та ажлын туршлагаа бичихдээ хамгийн сүүлд ажиллаж байсан ажлаасаа өмнөх ажлуудаа дараалан жагсаан бичээрэй. Ажлын туршлагаа бичиж байгаа хэсэгт ажиллаж байсан компаниуддаа хэдээс хэдэн он хүртэл ажилласнаа жагсаан бичнэ. Таныг ажилд сонгон шалгаруулах менежер “ажиллаж байсан компаниудын тань танилцуулгыг уншмаар байна” гэж хэлэх байх. Тэгвэл та урьд ажиллаж байсан компанийхаа нэр, хаана байрладаг, ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг, мөн жилийн борлуулалт нь ямархуу байдаг талаар бичвэл сонгон шалгууруулалт хийж байгаа менежер таныг ямар байгууллагад ажиллаж байсан болон ямар ур чадвар эзэмшсэн бэ гэдгийг тань мэдэх болно.
Ажиллаж байсан бүх компаниудынхаа доор тухайн компанид ямар албан тушаал дээр ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар мөн ажлын хариуцлага, амжилтуудаа салган бичвэл сайн.
Ажилдаа ямархуу хариуцлага хүлээж байснаа дараах байдлаар бичвэл зүгээр:
Харин амжилтуудаа жагсаан бичихдээ ялангуяа тоон хэмжээгээр буюу хувиар илэрхийлж болох тодорхой зүйлсийг бичээрэй. Жишээ нь: Борлуулалтыг нэг жилийн дотор 20%-иар нэмэгдүүлсэн эсвэл компаний үйл ажиллагаа, бүтцийг өөрчлөөд жилийн 30%-ийн зардлын хэмнэлт хийсэн гэх мэт.
Ингэсний дараагаар боловсролынхоо талаар тодорхой зүйлийг бичээд түүний дараа өөрийн авсан өргөмжлөл, сертификат зэргийг хавсаргах хэрэгтэй.
January 15th, 2009 at 11:34
sain bain u,
Mongold ochood ajild oroh gej baigaa nad shig hund mash heregtei medeelel bain, bayarlalaa
Resume, CV, Cover letteriig hichneen angliar biched baigaa ch gesen yag mongoloor bichih gehleer yag yaj bichihe sain meddegguie,
Tiimes ta buhen edgeerin mongoloor bichsen zagvar baival site n deere tavj tusalna uu..
Bayarlalaa..
September 26th, 2013 at 00:22
Sn bna uu? Bi 5jil neg baiguullagad ajillasan teged umnu ni bas jil hurehgui oor gazar ajillaj bsan. Odo huhde harad gerte suuj bgama. Teged odo neg baigullagad ajild oroh cover letter cv ogoh gej bodod bna ta buhen zagvarchlal baival tavij esvel emeiler yavuilj tus bolooch. Bayrlalaa.