Ярилцлаганд орж байхад цочроосон хэцүү асуултууд заримдаа тавигддаг. Түүнд хариулт олоход хэцүү бөгөөд хүн эвгүй байдалд амархан орж болно. Иймд заавал тавигддаг, наад захын доорх 10 асуултанд бэлтгэж өөртөө итгэх итгэлтэй болох нь ярилцлаганд амжилт олох үндэс болно.
1. Таны сул тал юу вэ?
Энэ бол хамгийн аймшигтай асуултанд тооцогддог. Энэ асуултанд хариулахдаа өөрийн сул талыг үнэнч шударгаар хэл. Дараа нь түүнийг хэрхэн хүчтэй талаараа нөхөж даван туулж чадахаа илүү дэлгэрэнгүй тайлбарлаарай. Хувь хүнийхээ мөн чанаруудыг хэлсний хэрэггүй. Харин өөрийн ажил хэрэгтэй холбоотой чадваруудаа тодорхой дэлгэх хэрэгтэй. Жишээ: Би харилцааны ур чадвар муутай. Гэхдээ үүнийгээ сайжруулах талаар байнга зүтгэл гаргадаг. Сайхан HumanFortis компаний харилцааны сургалтанд суусан. Энэ нь надад их тус болсон.
2. Та манай байгууллагад ажилд орсноор юу хийж чадах вэ?
Өөрийхөө туршлагыг товчхон танилцуул. Жишээ: Банк санхүүгийн салбарт 5 жил ажиллаа. Үүгээр байгууллагын мөнгийг хэрхэн хэмнэж болохыг сурсан. Танай байгууллагат энэ талаар өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэж бодож байна.
3. Та яагаад манай байгууллагыг сонгосон бэ?
Ярилцлага хийж байгаа хүнд та энэ асуудлын талаар үнэхээр хянуур бодож үзсэн гэдгээ харуулах хэрэгтэй. Та CV-гээ зүгээр л ийш тийш нь тарааж байгаа биш харин яг орох хүсэлтэй байгаа газартаа хандаж байгаа бөгөөд тухайн байгууллагын зорилго амьдралын зарчимтай тань нийцсэн, хийж байгаа ажлынх төлөө сэтгэлээрээ ажиллаж чадах хэд хэдэн байгуулагыг сонгосон гэдгээ хэл.
4. Та ямар зорилготой вэ?
Хэтийн зорилгыг дурдахын оронд өөрийн дунд болон ойрын үеийн зорилгыг ярьсан нь дээр байдаг. Их холын ирээдүй бол тийм ч сонин биш шүү дээ. Жишээ: Миний хамгийн ойрын зорилго бол өсч хөгжиж байгаа компанид ажилд орох байна. Харин миний хэтийн зорилго уг орсон компани маань хэрхэн хөгжихөөс шалтгаална. Цаашдаа би өөрийгөө хөгжүүлж, өндөр хариуцлагатай албан тушаалд ажиллахын төлөө байгаа.
5. Урдны ажлаасаа ямар шалтгааны улмаас гарсан бэ? /Яагаад гарах гэж төлөвлөж байгаа вэ?/
Ажилгүй байсан ч эерэг аргаар үүнийг илэрхийлэхийг бодоорой. Жишээ: Би 2 ч удаагийн цомхотголын ард үлдсэн. Гэвч хамгийн сүүлд байгууллага маань ажилчдынхаа 20%-ийг цомхотгож би түүнд нь багтсан.
Хэрвээ одоо ажилаж байгаа бол ирээдүйн ажлаасаа юу хүсч байгаагаа хэлээрэй. Жишээ: Би энэ байгууллагад 2 жил ажиллаа. Харин одоо сайн баг, хамт олон бүрдүүлдэг компанид ажиллах шийдвэр гаргаад байна. Тийм байгууллагад ороод ажлын туршлагынхаа дагуу өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.
6. Та ажиллаж байх хугацаандаа хэзээ хамгийн сэтгэл ханамжтай байсан бэ?
Ярилцлага хийж байгаа хүн таныг хэрхэн идэвхжүүлж болохыг мэдмээр байгаа. Боломжтой бол өөрийнхөө туршлагаас нэгийг хэлбэл их сайн. Ямар үед, ямар зүйл хийж байхдаа хамгийн сэтгэл хангалуун байсан бэ гэдгээс чинь таны юу хүсдэгийг тухайн хүн ойлгох болно. Жишээ: Би Үйлчлүүлэгчидтэй шууд нүүр тулан уулзаж тэдний асуудлыг шийдэн, хэрэгцээг нь хангаж байхдаа хамгийн сэтгэл хангалуун байсан. Миний хувьд маш чухал үе байсан.
7. Бусад хүмүүс хийж чаддаггүй харин таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
Та бусдаас юугаар ялгаатай вэ? Туршлага, чадвар, зан чанаруудаа илэрхийлж товчхон тайлбарлах хэрэгтэй. Жишээ: Би IT-ийн талаар чадвар сайтай бөгөөд үйлчлүүлэгчтэй харилцахдаа сайн. Иймд би техник, технологийн талаар үйлчлүүлэгчид маш сайн тайлбарлаж өгч чадна.
8. Танай дарга таны талаар ямар тодорхойлолт өгөх бол?
Дарга нар тань таныг өмнө нь яаж магтаж байсныг нэрэлхэлгүйгээр хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөр хүний үгээр өөрийгөө магтаж болно. Жишээ: манай дарга намайг хамгийн сайн дизайнер гэдэг. Мөн итгэж, найддаг гэж байсан. Миний хөгжилтэй занд тэр дуртай.
9. Ямар цалин хүсч байна?
Хэрвээ ажил олгогч цалингийн интервалаа хэлбэл танд хялбар байх болно. Гэхдээ хэлэхгүй байж болно. Тиймээс та юу ч гэсэн ийм ажил дээр таны насны, тань шиг туршлагатай хүмүүс хэдийг авдаг вэ гэдэг талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мөн та өөрөө хэдийг авбал зүгээр, хэдээс доош дэмий гэдгийг сайн тогтоогоорой. Нэг боломжийн хариу бол “Бид ойлголцож чадах байх. Та бүхэн над шиг хүмүүст ямар цалин өгдөг вэ?” гэж хэлэх юм.
10. Та амьтан байсан бол ямар амьтан байх байсан бол?
Зарим ярилцлага дээр иймэрхүү сэтгэлзүйн асуулт асууж таны сэтгэх хурдыг шалгаж болно. Хэрвээ та бүжин туулай гэвэл дэндүү зөөлөн. Харин арслан гэж хариулбал дэндүү түрэмгий гэж төсөөлөгдөж магадгүй. Та ямар хүн гэж харагдмаар байгаагаа, тухайн байгуулагад ямар хүн хэрэгтэй байгаагаа харьцуулан бодож үзээрэй.
July 6th, 2012 at 00:28
thanks for your advice
January 10th, 2013 at 01:24
thank you…
January 10th, 2013 at 05:13
, Online pharmacy sale viagra, lisrqr, Discount viagra canada, 602, Cialis, ebdwoj, Levitra, %]], Generic cialis, bwi, Generic viagra, 672016, Cheap viagra, bpso, Cheap viagra, 8301, Generic viagra, :-O,