Warning: Constant WPLANG already defined in /home/careermongolia/public_html/wp-config.php on line 69
CareerMongolia.mn » Blog Archive » Ярилцлаганд яаж бэлдэх вэ?
Career Mongolia Get Firefox Subscribe to my feed

Та ярилцлаганд орохоосоо өмнө юу ярихаа төлөвлөхгүй бол ярилцлага тэр болгон амжилттай болохгүй.
Ярилцлаганд орохын өмнө та сонирхож буй байгууллагын үйл ажиллагаа болон ашиг орлогыг заавал мэдэх ёстой. Хаанаас энэ мэдээллийг олж авах вэ?

Сонирхож буй байгууллагын вэйбсайтаас тухайн компанийн талаар маш дэлгэрэнгүй мэдээллийн олж авах нь чухал.Жишээ нь: Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлдэг. Мөн компанийн соёл, хэтийн төлөв ямар байгаа, жилийн тайлан баланс хэр ашигтай ажилдаг талаар хараарай. Тухайн компанийн талаар сонин хэвлэлд юу гэж бичсэн талаар уншихад илүүдэхгүй.
Дараа нь өөрийн чинь сонирхсон албан тушаал тухайн компанид ямар холбоотой вэ гэдгийг сайн бодоорой. Хэрвээ энэ талаар мэдэхгүй бол интернетээр / Google-ээр/ хайгаад үз!

Компанийн вэйбсайтаас өөрийн сонирхож байгаа албан тушаалын харьяалагдах салбарын тухай мэдээлэл цуглуул. Салбарын мэдээлэл нь компанийг бас илэрхийлж чадна. Мөн салбарын тухай мэдээллийг мэдсэнээр өөрийгөө ярилцлаганд бэлтгэхгүй бол болохгүй. Яг сургуулийн шалгалтанд ордог шигээ өөртөө итгэлтэй, асуух асуултанд бэлэн байх нь чухал.

Зөвлөмжүүд:

  1. Дотны найзтайгаа яг ярилцлаганд орж байгаа мэтээр жүжигчилсэн ярилцлага хий. Энэ ярилцлагандаа хамгийн дэлгэрэнгүй асуултууд тавиарай.
  2. Ярилцлага хэзээ, хаана, хэдэн цагт болох талаар сайн мэдэхээс гадна чамтай ямар албан тушаалын хүмүүс уулзах эсэхийг мэд!
  3. Өмнөх өдрөө компани руу явдаг замыг сайн бод. Замын түгжрээ байсан ч цагтаа очихоор төлөвлө. Магадгүй тиййшээ явах цагийг яагаад тооцож болохгүй гэж.
  4. Өглөө яаран гарч, юу өмсөх вэ гэж бодохгүйгээр өмнөх өдөр хувцасаа сайн бэлдээрэй
  5. Олон юм авч явах хэрэггүй. Гартаа ч бай, толгой дотроо ч ачаагүй явбал илүү бодож сэтгэж чадна.
  6. Бүх диплом, сертифекат, бичиг баримтаа сайн бэлтгээрэй
  7. Ярилцлаганд орохын өмнө биеэ сайн засах хэрэгтэй.

Системтэй бэлтгэ:

  • Өөрийн бичсэн CV болон намтараа сайн уншиж тэмдэглэл хий.
  • Өөрийн гаргасан бүх амжилтуудаа жагсааж бич.
  • Өөрийгөө ямаршуу хүн гэж бодож байна. / өөрийн давуу болон сул тал/
  • Мэргэжлээрээ ямар ямар амжилтанд хүрсэн.
  • Ирээдүйн ажил, амьдралаа юу гэж төлөвлөж, төсөөлж байна вэ?

Эдгээрийг та толиныхоо өмнө суугаад чангаар ярьж үзээрэй. Ямаршуу сонсогдож байна, өөрийгөө хэр зэрэг ярьж байна гэдгээ дүгнээрэй.

Өөрийн тань сонирхож буй албан тушаалаа CV болон анкеттайгаа холбож бичих хэрэгтэй.
Ярилцлага хийж байгаа хүндээ энэ албан тушаал дээр яагаад өөрийгөө тохирно гэж үзэж байгаагаа тайлбарлаж ярих нь чухал.

Ярилцлаганд хамгийн түгээмэл асуудаг асуулт бол өөрийнхөө талаар ярь гэж асуудаг. Тэгвэл та өөрийгөө маш ойлгомжтой товч танилцуулаад хамгийн чухал зүйл агуулсан сэдвүүдийг бэлтгээд яриарай. Таны ярьж байгаа зүйл тэд нарт мэргэжлийн сонсогдох ёстой шүү.

Улс төр, шашин, спортын тухай битгий ярь. Амжилтуудаа ч битгий хэл. Гагцхүү мөн чанаруудын тухай яриарай. Яагаад гэвэл таны амжилтууд CV дээрээс нь мэдэж болно.

3 Responses to “Ярилцлаганд яаж бэлдэх вэ?”

  1. zaya Says:

    bayrlalaa. Ikh zugeer yum unshlaa. Ta bukhend ajliin h amjilt husie

  2. amar Says:

    bayarlalaa, ta buhend. mash chuhal medeelleer hangasand.

  3. site Says:

    site

Сэтгэгдэл бичих


Warning: Undefined variable $user_ID in /home/careermongolia/public_html/wp-content/themes/NewFeel/comments.php on line 90