Шударга зан (эсрэг чанар нь хуурамч зан)
Болсон явдлыг үнэнээр нь ярьж бусдын итгэлийг хүлээх.
Шударга зангийн гол зарчим.
1. Байгаа байдалтай нүүр тул.
Өөрийгөө хуурахын оронд бодит байдлыг хүлээн зөвшөөрч түүнийг шийдвэрлэхийг бод.
2. Үнэнийг хэл.
Та эвгүй байдалд орох байсан ч бодит байдлыг үнэнээр нь хэл.
3. Бүү хэтрүүл.
Бусдад буруу ойлголт төрүүлэхгүйн тулд бодит байдлын тухай бүрэн мэдээлэл өг.
4. Хулгай, хууран мэхлэл бүү хий.
Бусдын эд хөрөнгө, ашиг сонирхол, итгэх сэтгэлийг хүндэл.
5. Шударга байдлыг дэмж.
Эргэн тойрондоо шударга уур амьсгал бүрдүүлэхийн тулд өөрөө үлгэр жишээ болж, бусдыг шударга байдалд уриалан дууд.
Чин сэтгэл (эсрэг чанар Хоёр нүүрт)
Зөв зүйлийг цэвэр сэтгэлээр шамдан хийх.
Чин шударга байдлыг бий болгох түлхүүр 5 хүчин зүйл.
1. Хэлэх гэснээ л хэл.
Элдэв арга хэрэглэж бусдыг битгий төөрөгдүүл.
2. Үнэнээр нь хэл
Бусдад төрүүлсэн сэтгэгдэл тань бодит байдалтай нийцэж байх хэрэгтэй.
3. Номлодог зүйлээ өөрөө хэрэгжүүл.
Хэлсэн зүйлээ өөрөө хэрэгжүүлдэг бай. Нэгийг хэлээд нөгөөг хийх шиг худал, хуурмаг занг илэрхийлэх зүйл байхгүй.
4. Хоёр нүүр бүү гарга.
Дотоод сэтгэлийн эсэргүүцлээ давж, зөв зүйлийг хий.
5. Өөрийнхөө үнэн байдлыг илэрхийл.
Таны дотоод үзэл бодол ярьж хэлж байгаа зүйлстэй чинь нийцэж байх хэрэгтэй.
Эмх цэгцтэй байдал (эсрэг утга нь эмх замбараагүй)
Үр бүтээлтэй ажиллахын тулд өөрийгөө бэлтгэж, орчин тойрныхоо зүйлсийг зөв зохистой байрлуулах
Эмх цэгцтэй байдлын гол зарчим
1. Зорилгоо тодорхойлох
Зорилгоо тодорхойлохийн тулд өөртөө цаг гарган сайн бод. Тэгээд тэр зорилгоо биелүүлэхээр яг одооноос ажиллаж эхэл.
2. Хэмжүүр тогтоо
Аливаа зүйлд өөрийн стандарт маш чухал бөгөөд түүний дагуу хувийн амьдралд, байгууллагадаа баримтлах зарчим гарган түүнийгээ биелүүлэхийг зорь.
3. Зохион байгуулттай бай
Эмх цэгц гэдэг нь өнгөц харагдах байдлаас илүү хайж байгаа зүйлийг хаанаас олохоо тодорхой мэдэхэд оршино.
4. Замбараагүй байдлаас зайлс хий
Гэр болон ажлын байрны эмх цэгцтэй байдлыг эвдэх бүх зүйлээсээ сал.
5. Даруйхан далд хий.
Таны гарт байгаа зүйл өөрийн гэсэн байрандаа очих ёстой.
Талархах сэтгэл (эсрэг чанар Ач санадаггүй)
Ач тус хүргэсэн гэдгийг нь хүмүүст үг хэл, үйл хөдлөлөөрөө мэдрүүл!
Талархах сэтгэлийн гол зарчим
1. Сайн сайхныг олж хардаг бай.
Ямар ч бэрхшээл, асуудалд ач тустай тал байдаг тул түүнийг олж харахыг хичээх хэрэгтэй.
2. Энгүүн бай
Үр дүн нь төгс биш ч ядаж хичээн зүтгэснийг нь үнэлэх чадвартай байхын тулд өөрийн хүлээлтийн түвшинг тохируулж байх хэрэгтэй.
3. Таньд ач тус хүргэсэн хүмүүсийг тодруул.
Таныг шүүмжилсэн ч бай, сайшаасан ч бай чин сэтгэлээсээ талархаж байгаарай.
4. Талархсанаа илэрхийлэх цаг зав гарга.
Хүмүүсийг хүндэлж мөн таны амьдралд оруулсан тэдний хувь нэмэрийг үнэлж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлэн талархах цагийг гаргаж бай.
5. Талархалаа илэрхийл
Таны амьдралд ач тус хүргэгсдэд болон амьдралдаа талархах сэтгэлээ одоо байгаа эргэн тойрны хүмүүстээ цаг зав, хүч чадлаа зориулах замаар илэрхийлээрэй.
Дуулгавартай зан (эсрэг утга нь дураараа)
Миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн өгсөн заавар, хүссэн зүйлийг уриалгахнаар биелүүлэх.
Дуулгавартай байдлын гол зарчим
1. Зааварчилгааг гүйцэд сонс
Анхааралтай сонсч, шаардлагатай зүйлсийг тэмдэглэн авч, ойлгомжгүй эргэлзээтэй тохиолдолд тодруулга хийх нь зөвхөн таны хариуцлага юм.
2. Уриалгахан бай
Таны өмнөөс хариуцлага хүлээсэн хүмүүсийн зорилгыг ойлгож, түүнийг биелүүлэхийн төлөө өөрийгөө дайчил.
3. Даруйхан хийж эхэл
Үүрэг даалгавар авмагцаа гүйцэтгэж эхэлвэл түүнийг өгсөн хүн таныг хийж дуусгана гэдэгт итгэх болно.
4. Хийх ёстой зүйлээсээ илүү ихийг хий
Хийх ёстой зүйлээсээ багыг хийж болох байсан ч, эсвэл нөхцөл байдал өөрчлөгдсөн ч шаардлагатай хэмжээнээсээ давуулан биелүүл.
5. Журмыг баримтал
Та өөрийн зарчимдаа үнэнч байж, бусад хүмүүс болон тэдний зорилгыг хүндэтгэ.