Warning: Constant WPLANG already defined in /home/careermongolia/public_html/wp-config.php on line 69

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/careermongolia/public_html/wp-config.php:69) in /home/careermongolia/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
Ярилцлага – CareerMongolia.mn https://careermongolia.mn Таны амжилтын үүд Tue, 25 Aug 2009 23:40:13 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 Cover letter бичих урлаг https://careermongolia.mn/archives/31 https://careermongolia.mn/archives/31#comments Wed, 12 Nov 2008 15:08:06 +0000 http://www.careermongolia.mn/?p=31 Ямарваа байгууллагын хүний нөөцийн менежерүүд шаардлагатай албан тушаал дээр хүн авахын тулд хэдэн зуун CV, захиа хүлээн авдаг. Тийм учраас та өөрийн CV болон захиагаа олон захиануудын дунд алга болгохгүйн тулд хүний нүдэнд хамгийн түрүүнд тусахаар, эмх цэгцтэй бичих хэрэгтэй. Ингэхийн тулд та дараах зарчмуудыг баримтлаарай.
1-р зарчим:
Таны бичсэн resume, cover letter хүний нүд булаахын тулд нэг форматаар бичигдэх ёстой. Format нь толгойн гарчиг / header /, фонд, сайн чанартай хэвлэх принтер, чанартай цаас, дугтуй гэх мэт ордог. Cover letter, Resume хоёрын фонд, толгойн гарчиг / header/ адилхан байвал цэвэрхэн, цэгцтэй харагддаг.
Мөн таны бичсэн cover letter маш энгийн хэрнээ, мэргэжлийн харагдах ёстой. Учир нь дэндүү өвөрмөц цаас, марзан дизайн нь найзуудын хооронд сайхан харагдахаас мэргэжлийн байж чадахгүй.
2-р зарчим: Уншигчийн нэр албан тушаалыг оруулж бичээрэй
Захиаг чинь унших ёстой менежерийн нэр, албан тушаалыг мэдээд захиандаа оруулаарай. Энэ мэдээллийг та интернетээр болон утсаар бага зэрэг хайлт хийж авч болно. Ингэснээр таныг тус байгууллагыг үнэхээр сонирхож буйг илэрхийлэх болно.
3-р зарчим: Эхний өгүүлбэрээ анхаарал татахуйцаар бич
Та захианыхаа эхний өгүүлбэрийг хүчтэй, сонирхол татахаар бичиж чадвал хүний нөөцийн менежер таны захиаг сонирхон эхнээс нь аваад дуустал уншиж танилцах болно.
Та сонирхож байгаа албан тушаалаа болон яагаад заавал энэ албан тушаал дээр өөрийгөө тохирно гэж үзэж байгаагаа бичих хэрэгтэй. Мөн энэ байгууллагад хэр зэрэг хувь нэмэр оруулж чадахаа маш ойлгомжтойгоор тайлбарлан бичнэ.
4-р зарчим: Өөрийн амжилтуудаа танилцуулаарай
Сонирхож буй албан тушаалтайгаа холбоод өөрийн амжилтуудаа бүлэг болгон жагсаан бич. Энэ нь уншихад хялбар бөгөөд хамгийн чухал мэдээлэл болж чаддаг.Учир нь хүний нөөцийн менежер таныг юуг илүү сайн хийж чаддаг талаар ойлголттой болно гэсэн үг.
5-р зарчим: Төгсгөл бичээрэй
Захианыхаа төгсгөлд та өөрөө эргээд холбоо баринa шүү гэдгээ бичих хэрэгтэй. Яагаад гэвэл таньтай өрсөлдөж байгаа өөр нэг хүн хүний нөөцийн менежер лүү залган өөрийн тань сонирхож буй албан тушаалыг булаан авч магадгүй.
Хэрвээ ажлын байрны зар дээр “Ажил хайгч хүн битгий утасдаарай” гэж бичсэн бол үүнийг хүндэтгэн үзэж ийм төгсгөл бичих хэрэггүй.
Cover letter-ийн гол зорилго нь хүний нөөцийн менежер таны CV-г унших ба таны тухай илүү их мэдээлэл олж авахыг хүсэхэд оршино.

]]>
https://careermongolia.mn/archives/31/feed 146
Чамд ямар чадвар, чанар хэрэг болох вэ? https://careermongolia.mn/archives/27 https://careermongolia.mn/archives/27#comments Wed, 12 Nov 2008 02:06:32 +0000 http://www.careermongolia.mn/?p=27 Сайн Оффис Менежер байхын тулд дараах түлхүүр ур чадвар, эв дүй хэрэг болно:
• Харилцааны чадвар сайтай байх – амаар болон бичгээр, компаний дотор болон гадна, нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй байнга харилцаанд орох болно. Хүлээцтэй, уян хатан байхаас гадна хэрэгцээтэй үед өөртөө итгэх итгэл өндөртэй байх ёстой.
• Эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай, олон даалгаварыг нэг дор гүйцэтгэх – Хэлсэн ярьсан зүйлсээ нарийн тэмдэглэж авах, боссын өрөөний цонхны доорх эвдэрсэн усны хоолойг янзлуулахаа байрны эзэнд амалсандаа хүрэх, принтерийн хор дуусахаас өмнө цэнэглүүлэх, цэвэрлэгээний ажилтнуудын ажлын цагын хуваарийг зохицуулж байхын тулд та зохион байгуулалт маш сайтай байхаас өөр аргагүй.
• Энгийн, “хар ухаан”, мэдрэмжтэй байх нь оффис менежерийн зайлшгүй чухал чанар юм – Олон жижиг сажиг зүйлс дээр өөрөө бие даан шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд асуудал гарах бүрд, хойшлуулшгүй чухал асуудал шийдвэрлэхээр суугаа Захирал руугаа утасдаад байх хэрэггүй. Өөрөөр хэлбэл “мэдрэмж” гэдэг нь: олон асуудлуудаас аль нь үнэхээр чухал бөгөөд Зөвлөлийн Хуралд суугаа Захиралынхаа садаа болсонд чинь уурлах эсэхийг үл тоон залгах хэрэгтэй вэ гэдгийг мэдрэхэд оршино.
• Үнэнч шударгын, итгэл найдварын оч байх – Оффис менежер ихэнхдээ оффисдоо суурин байдаг учир бусад ажилтнуудын хувьд хамгийн түрүүлж барих “барьц” болдог – Яаралтай асуудал тулгаран оффис руу залгахад уг дуудлагыг хүлээн авч асуудлыг шийдвэрлэх “эхний авралын гарц” нь оффис менежер байх ёстой.
Шударга байх нь ялангуяа багахан хэмжээтэй оффисийн мөнгөний зарцуулалтын тал дээр илүү чухал чанараар тодорно.

]]>
https://careermongolia.mn/archives/27/feed 141
Оффис менежер юу хийдэг вэ? https://careermongolia.mn/archives/25 https://careermongolia.mn/archives/25#comments Wed, 12 Nov 2008 02:06:02 +0000 http://www.careermongolia.mn/?p=25 Энэ албан тушаалын талаарх нарийн тогстон “Ажил үүргийн тодорхойлолт” байдаггүй. Ямархуу ажилбар гүйцэтгэх нь компанийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлээс нь хамаардаг.
Ерөнхийдөө оффис менежерийн гүйцэтгэх түлхүүр үүргүүдийг дурдвал:

  • Бичгийн хэрэгсэлийн хүрэлцээтэй байдлыг хянах, цаг тухайд нь захиалах
  • Оффисийг түрээслүүлэгч байрны эзэнтэй найрсаг харилцааг үүсгэх
  • Ирэх болон илгээх захидлуудад хяналт тавих (Энэ нь зарим компанид хүлээн авах ажилтны /ресепшн/ үүрэг байж болно. Гэхдээ л ерөнхий хариуцлагыг хэзээд оффис менежер үүрдэг)
  • Ажилтнуудад хэрэгтэй үед нь унаа олж өгөх
  • Цэвэрлэгээг зохион байгуулах, оффист бага сага засварыг хийлгэх, цай кофены хангамж зэрэг оффисийн салшгүй хэрэгцээний зүйлсийг урдчилан бэлтгэх
  • Оффисийн багахан төсөв мөнгийг “барьж”, өдөр тутмын нарийн бүртгэл хөтлөн, кассын талон, падаан зэрэг зардлын бүртгэлд оруулах баримтуудыг цуглуулан хадгалах
  • Даргын нарийн бичиг, захиргааны болон хүлээн авах ажилтнуудыг /ресепшн/ удирдах шугаман менежментийн үүрэг гүйцэтгэхийн тулд багийн лидер байх

Энэ жагсаалт нь оффис менежерийн гүйцэтгэх үүргийг бүгдийг багтааж чадаагүй нь ойлгомжтой. Дараагийн удаа холбогдох бусад үүргүүдийг нэмж оруулна аа.

]]>
https://careermongolia.mn/archives/25/feed 149
Ярилцлаганд бэлтгэх шилдэг 10 асуулт. https://careermongolia.mn/archives/22 https://careermongolia.mn/archives/22#comments Wed, 12 Nov 2008 15:03:21 +0000 http://www.careermongolia.mn/?p=22 Ярилцлаганд орж байхад цочроосон хэцүү асуултууд заримдаа тавигддаг. Түүнд хариулт олоход хэцүү бөгөөд хүн эвгүй байдалд амархан орж болно. Иймд заавал тавигддаг, наад захын доорх 10 асуултанд бэлтгэж өөртөө итгэх итгэлтэй болох нь ярилцлаганд амжилт олох үндэс болно.
1. Таны сул тал юу вэ?
Энэ бол хамгийн аймшигтай асуултанд тооцогддог. Энэ асуултанд хариулахдаа өөрийн сул талыг үнэнч шударгаар хэл. Дараа нь түүнийг хэрхэн хүчтэй талаараа нөхөж даван туулж чадахаа илүү дэлгэрэнгүй тайлбарлаарай. Хувь хүнийхээ мөн чанаруудыг хэлсний хэрэггүй. Харин өөрийн ажил хэрэгтэй холбоотой чадваруудаа тодорхой дэлгэх хэрэгтэй. Жишээ: Би харилцааны ур чадвар муутай. Гэхдээ үүнийгээ сайжруулах талаар байнга зүтгэл гаргадаг. Сайхан HumanFortis компаний харилцааны сургалтанд суусан. Энэ нь надад их тус болсон.

2. Та манай байгууллагад ажилд орсноор юу хийж чадах вэ?
Өөрийхөө туршлагыг товчхон танилцуул. Жишээ: Банк санхүүгийн салбарт 5 жил ажиллаа. Үүгээр байгууллагын мөнгийг хэрхэн хэмнэж болохыг сурсан. Танай байгууллагат энэ талаар өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэж бодож байна.

3. Та яагаад манай байгууллагыг сонгосон бэ?
Ярилцлага хийж байгаа хүнд та энэ асуудлын талаар үнэхээр хянуур бодож үзсэн гэдгээ харуулах хэрэгтэй. Та CV-гээ зүгээр л ийш тийш нь тарааж байгаа биш харин яг орох хүсэлтэй байгаа газартаа хандаж байгаа бөгөөд тухайн байгууллагын зорилго амьдралын зарчимтай тань нийцсэн, хийж байгаа ажлынх төлөө сэтгэлээрээ ажиллаж чадах хэд хэдэн байгуулагыг сонгосон гэдгээ хэл.

4. Та ямар зорилготой вэ?
Хэтийн зорилгыг дурдахын оронд өөрийн дунд болон ойрын үеийн зорилгыг ярьсан нь дээр байдаг. Их холын ирээдүй бол тийм ч сонин биш шүү дээ. Жишээ: Миний хамгийн ойрын зорилго бол өсч хөгжиж байгаа компанид ажилд орох байна. Харин миний хэтийн зорилго уг орсон компани маань хэрхэн хөгжихөөс шалтгаална. Цаашдаа би өөрийгөө хөгжүүлж, өндөр хариуцлагатай албан тушаалд ажиллахын төлөө байгаа.

5. Урдны ажлаасаа ямар шалтгааны улмаас гарсан бэ? /Яагаад гарах гэж төлөвлөж байгаа вэ?/
Ажилгүй байсан ч эерэг аргаар үүнийг илэрхийлэхийг бодоорой. Жишээ: Би 2 ч удаагийн цомхотголын ард үлдсэн. Гэвч хамгийн сүүлд байгууллага маань ажилчдынхаа 20%-ийг цомхотгож би түүнд нь багтсан.
Хэрвээ одоо ажилаж байгаа бол ирээдүйн ажлаасаа юу хүсч байгаагаа хэлээрэй. Жишээ: Би энэ байгууллагад 2 жил ажиллаа. Харин одоо сайн баг, хамт олон бүрдүүлдэг компанид ажиллах шийдвэр гаргаад байна. Тийм байгууллагад ороод ажлын туршлагынхаа дагуу өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

6. Та ажиллаж байх хугацаандаа хэзээ хамгийн сэтгэл ханамжтай байсан бэ?
Ярилцлага хийж байгаа хүн таныг хэрхэн идэвхжүүлж болохыг мэдмээр байгаа. Боломжтой бол өөрийнхөө туршлагаас нэгийг хэлбэл их сайн. Ямар үед, ямар зүйл хийж байхдаа хамгийн сэтгэл хангалуун байсан бэ гэдгээс чинь таны юу хүсдэгийг тухайн хүн ойлгох болно. Жишээ: Би Үйлчлүүлэгчидтэй шууд нүүр тулан уулзаж тэдний асуудлыг шийдэн, хэрэгцээг нь хангаж байхдаа хамгийн сэтгэл хангалуун байсан. Миний хувьд маш чухал үе байсан.

7. Бусад хүмүүс хийж чаддаггүй харин таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
Та бусдаас юугаар ялгаатай вэ? Туршлага, чадвар, зан чанаруудаа илэрхийлж товчхон тайлбарлах хэрэгтэй. Жишээ: Би IT-ийн талаар чадвар сайтай бөгөөд үйлчлүүлэгчтэй харилцахдаа сайн. Иймд би техник, технологийн талаар үйлчлүүлэгчид маш сайн тайлбарлаж өгч чадна.

8. Танай дарга таны талаар ямар тодорхойлолт өгөх бол?
Дарга нар тань таныг өмнө нь яаж магтаж байсныг нэрэлхэлгүйгээр хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөр хүний үгээр өөрийгөө магтаж болно. Жишээ: манай дарга намайг хамгийн сайн дизайнер гэдэг. Мөн итгэж, найддаг гэж байсан. Миний хөгжилтэй занд тэр дуртай.

9. Ямар цалин хүсч байна?
Хэрвээ ажил олгогч цалингийн интервалаа хэлбэл танд хялбар байх болно. Гэхдээ хэлэхгүй байж болно. Тиймээс та юу ч гэсэн ийм ажил дээр таны насны, тань шиг туршлагатай хүмүүс хэдийг авдаг вэ гэдэг талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мөн та өөрөө хэдийг авбал зүгээр, хэдээс доош дэмий гэдгийг сайн тогтоогоорой. Нэг боломжийн хариу бол “Бид ойлголцож чадах байх. Та бүхэн над шиг хүмүүст ямар цалин өгдөг вэ?” гэж хэлэх юм.

10. Та амьтан байсан бол ямар амьтан байх байсан бол?
Зарим ярилцлага дээр иймэрхүү сэтгэлзүйн асуулт асууж таны сэтгэх хурдыг шалгаж болно. Хэрвээ та бүжин туулай гэвэл дэндүү зөөлөн. Харин арслан гэж хариулбал дэндүү түрэмгий гэж төсөөлөгдөж магадгүй. Та ямар хүн гэж харагдмаар байгаагаа, тухайн байгуулагад ямар хүн хэрэгтэй байгаагаа харьцуулан бодож үзээрэй.

]]>
https://careermongolia.mn/archives/22/feed 3
Ярилцлаганд яаж бэлдэх вэ? https://careermongolia.mn/archives/17 https://careermongolia.mn/archives/17#comments Wed, 12 Nov 2008 14:59:09 +0000 http://www.careermongolia.mn/?p=17 Та ярилцлаганд орохоосоо өмнө юу ярихаа төлөвлөхгүй бол ярилцлага тэр болгон амжилттай болохгүй.
Ярилцлаганд орохын өмнө та сонирхож буй байгууллагын үйл ажиллагаа болон ашиг орлогыг заавал мэдэх ёстой. Хаанаас энэ мэдээллийг олж авах вэ?

Сонирхож буй байгууллагын вэйбсайтаас тухайн компанийн талаар маш дэлгэрэнгүй мэдээллийн олж авах нь чухал.Жишээ нь: Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлдэг. Мөн компанийн соёл, хэтийн төлөв ямар байгаа, жилийн тайлан баланс хэр ашигтай ажилдаг талаар хараарай. Тухайн компанийн талаар сонин хэвлэлд юу гэж бичсэн талаар уншихад илүүдэхгүй.
Дараа нь өөрийн чинь сонирхсон албан тушаал тухайн компанид ямар холбоотой вэ гэдгийг сайн бодоорой. Хэрвээ энэ талаар мэдэхгүй бол интернетээр / Google-ээр/ хайгаад үз!

Компанийн вэйбсайтаас өөрийн сонирхож байгаа албан тушаалын харьяалагдах салбарын тухай мэдээлэл цуглуул. Салбарын мэдээлэл нь компанийг бас илэрхийлж чадна. Мөн салбарын тухай мэдээллийг мэдсэнээр өөрийгөө ярилцлаганд бэлтгэхгүй бол болохгүй. Яг сургуулийн шалгалтанд ордог шигээ өөртөө итгэлтэй, асуух асуултанд бэлэн байх нь чухал.

Зөвлөмжүүд:

  1. Дотны найзтайгаа яг ярилцлаганд орж байгаа мэтээр жүжигчилсэн ярилцлага хий. Энэ ярилцлагандаа хамгийн дэлгэрэнгүй асуултууд тавиарай.
  2. Ярилцлага хэзээ, хаана, хэдэн цагт болох талаар сайн мэдэхээс гадна чамтай ямар албан тушаалын хүмүүс уулзах эсэхийг мэд!
  3. Өмнөх өдрөө компани руу явдаг замыг сайн бод. Замын түгжрээ байсан ч цагтаа очихоор төлөвлө. Магадгүй тиййшээ явах цагийг яагаад тооцож болохгүй гэж.
  4. Өглөө яаран гарч, юу өмсөх вэ гэж бодохгүйгээр өмнөх өдөр хувцасаа сайн бэлдээрэй
  5. Олон юм авч явах хэрэггүй. Гартаа ч бай, толгой дотроо ч ачаагүй явбал илүү бодож сэтгэж чадна.
  6. Бүх диплом, сертифекат, бичиг баримтаа сайн бэлтгээрэй
  7. Ярилцлаганд орохын өмнө биеэ сайн засах хэрэгтэй.

Системтэй бэлтгэ:

  • Өөрийн бичсэн CV болон намтараа сайн уншиж тэмдэглэл хий.
  • Өөрийн гаргасан бүх амжилтуудаа жагсааж бич.
  • Өөрийгөө ямаршуу хүн гэж бодож байна. / өөрийн давуу болон сул тал/
  • Мэргэжлээрээ ямар ямар амжилтанд хүрсэн.
  • Ирээдүйн ажил, амьдралаа юу гэж төлөвлөж, төсөөлж байна вэ?

Эдгээрийг та толиныхоо өмнө суугаад чангаар ярьж үзээрэй. Ямаршуу сонсогдож байна, өөрийгөө хэр зэрэг ярьж байна гэдгээ дүгнээрэй.

Өөрийн тань сонирхож буй албан тушаалаа CV болон анкеттайгаа холбож бичих хэрэгтэй.
Ярилцлага хийж байгаа хүндээ энэ албан тушаал дээр яагаад өөрийгөө тохирно гэж үзэж байгаагаа тайлбарлаж ярих нь чухал.

Ярилцлаганд хамгийн түгээмэл асуудаг асуулт бол өөрийнхөө талаар ярь гэж асуудаг. Тэгвэл та өөрийгөө маш ойлгомжтой товч танилцуулаад хамгийн чухал зүйл агуулсан сэдвүүдийг бэлтгээд яриарай. Таны ярьж байгаа зүйл тэд нарт мэргэжлийн сонсогдох ёстой шүү.

Улс төр, шашин, спортын тухай битгий ярь. Амжилтуудаа ч битгий хэл. Гагцхүү мөн чанаруудын тухай яриарай. Яагаад гэвэл таны амжилтууд CV дээрээс нь мэдэж болно.

]]>
https://careermongolia.mn/archives/17/feed 3
Яаж оффис менежер болох бэ? https://careermongolia.mn/archives/15 https://careermongolia.mn/archives/15#respond Wed, 12 Nov 2008 14:54:05 +0000 http://www.careermongolia.mn/?p=15 Зохион байгуулагч, Нарийн бичиг, Бичээч, Туслах ажилтан, Ресепшн зэрэг албан тушаалууд дээр ажиллан туршлага хуримтлуулах нь Оффис Менежер болох суурийг тавьж өгнө.

Мөн үүнээс гадна Бизнесийн Зохион Байгуулалт, Бизнесийн Удирдлагын чиглэлээр суралцан Оффис Менежер болох боломжтой.

Оффис Менежерийн албан тушаалд ихэнхдээ эмэгтэй хүмүүс ажилладаг. Уг нь заавал эмэгтэй хүн байх шаардлагагүй.

Гэхдээ нийтийн дунд, ялангуяа эрчүүдийн дунд Оффис Менежер нь “номхон хүлцэнгүй” ажил учир эмэгтэй хүний л хийх зүйл гэх хандлага их байна. Оффис Менежерийн ажил “номхон, хүлцэнгүй” байдал юмаа гэж ТА жилийн 40,000$ гаруй цалин авдаг (англид) хүнд хэлэх үү? Эхэндээ Бичээч юмуу Нарийн бичгийн ажилтнаар ажиллаж байгаад дараа нь Оффис Менежер болж сүүлдээ Хүний Нөөцийн Менежер, компаний Гүйцэтгэх захирал болсон хүн ч байдаг юм шүү…

]]>
https://careermongolia.mn/archives/15/feed 0